ОХУ-ын Мурманск мужид 3 өдрийн гашуудал зарлалаа

ОХУ-ын  нийслэл  Москва хотын Шереметьево олон улсын нисэх буудалд  гарсан ослын тухай шинэ мэдээллүүд ирсээр байна. Сүүлийн мэдээгээр   Аэрофлот агаарын тээврийн компанийн Супержет онгоцны хар хайрцгуудыг илрүүлж шалгаж эхэлсэн байна. мөн Ослын уршгаар амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж  Мурманск мужид  3 хоногийн гашуудал зарласан байна.

Энэ ослын  уршгаар  нийт  41 хүн амиа алдсаны  нэг нь  нисэх багийн гишүүн байжээ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд  агаарын  тээврийн Аэрофлот компани болон  Шереметьево нисэх буудлынхан,  Мурманск мужийн  захиргаанаас бүх талын тусламж дэмжлэг үзүүлж байна. Супер жет  100 загварын  тус онгоц  багийн  5 гишүүн 73 зорчигчтой явсан байна. Гэмтэж  бэртэн  эмнэлэгт хүргэгдсэн 6  хүний  3-ийнх нь биеийн байдал онц хүнд байгаа юм байна.  Ослын шалтгааныг  ОХУ-ын  мөрдөн шалгах хорооноос эрүүгийн  хэрэг үүсгэн мөрдөн  шалгаж эхлээд  байна. 

Мөн  Тээврийн прокурорын газраас онгоц  шатсан энэ хэргийг шалгаж мөрдөж байгаа юм байна. Улс хоорондын  иргэний нисэхийн  хорооноос мөн  ослын шалтгааныг мөрдөн шалгах хороог байгуулаад байна. Супер жет  онгоцыг үйлдвэрлэгч “Гражданские самолеты Сухого”  компанийн төлөөлөгчид  ослын шалтгааныг мөрдөн  шалгах ажиллагаанд оролцохоор болсныг мэдээлж байна. Нисэх буудалд  ослын буулт хийж улмаар шатсан тус онгоц  Москвагаас Мурманскийн чиглэлд  нисэхээр  Шереметьевогоос 18 цаг 02 минутад хөөрсөн. Гэвч  18,30 минутын орчимд  хатуу  буулт хийж  улмаар сүүлэн хэсгээсээ шатаж эхэлсэн байна. буулт хийх үед  онгоц  2 ч удаа  хөөрч  буух  зурвасыг  мөргөсөн  байна. гэхдээ Аэрофлотоос  онгоцны хөдөлгүүрүүд  буулт хийсний дараагаас шатаж эхэлснийг мэдээлсэн  байна.

Хатуу буулт хийсний дараагаар зорчигчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны  тухайд Оросын  хэвлэл, олон нийтийн сүлжээгээр ихээхэн шүүмжлэл гарч байна.  Гэвч  нисэх багийнхан болоод онгоцны үйлчлэгчид мэргэжлийн түвшинд ажиллаж  олон хүнийг  маш богино хугацаанд нүүлгэн шилжүүлж  чадсан гэдгийг амьд гарсан зорчигчид ярьсан байна. Дээр нь  нэг үйлчлэгч  арын  хаалгыг онгойлгож чадаагүй тул хүмүүсийг урд хаалга руу гаргахын тулд  бүхий л хүчээрээ хичээж улмаар амиа алдсан тухай мэдээлж байна.

Холбоотой Зураг

Сэтгэгдэл бичих