Таталцлын хуулийг зөрчсөн ер бусын 19 баримал

Орчин үеийн урлаг хүмүүсийн  гайхшийг  барж,  бүр элийрүүлж  чадна. Урлаг нийтээр хүлээн зөвшөөрсөн хуулиудыг зөрчдөг. Харин ажил төрөл логикийн үзэл баримтлалыг урлагийн тусламжтайгаар үгүйсгэх дээрээ тулахад барималууд  эхний байранд ордог байна.  Хэрвээ та физикийн бүх хууль болон хүний ойлголтыг зөрчдөг ер бусын, итгэмээргүй барималуудыг эрж байгаа бол, дараахи  зарим гайхалтай барималыг сонирхоод үзээрэй.


1.
Францын Фонтенблогийн ордонд хушуун дээрээ тэнцэж буй ер бусын заан байх.   Үүнийг  Даниэль Фриман гэгч хүн бүтээжээ.

 


 


2.
Энэ сонин баримал нь Гонконгийн  зураач Тсан Чен Шингийн бүтээл юм. Баримал  “Кофены үнсэлт” гэдэг нэртэй.





3.  Тасран  ховхорч муруйсан  асфальтан замаас дүүжлэгдсэн  шинэ “Vauxhall Corsa” опель  машин. Энэ нь британийн  барималч  Алекс Чиннкийн бас нэг бүтээл.

 




4. Францын барималч Бруно Каталано өөрийн ер бусын “ноорхой” барималуудаараа нэрд гарсан юм.  Түүний дуулиан шуугиан тарьсан цуврал барималуудын нэг болох “Аялагчид” баримал нь үзэгчид болон шүүмжлэгчдийн сонирхолыг гойд  татдаг.




5. “Шаттай цонх -  туслах нь хэтэрхий оройтжээ” гэдэг барималыг  бүтээгч нь Леандро Эрлих гэдэг  хүн юм.




6.  Угтаа байшингаас “тасарсан” мэт өрөө францын Нант хотын төв талбайн дунд байдаг.  Аргентины  гажиг  гэлтэй зураач Леандро Эрлих  шинэлэг  төслүүдээрээ дэлхий нийтийг гайхшируулсаар байгаа юм.

 




7. Гайхширал төрүүлсөн бүтээцүүдийг гардан хийсэн хүн нь Жерри Жуда юм. Жишээлвэл, тэр 25 метр өндөр баримал бүтээж, түүний дээд үзүүрт нь “Porsche – 911 Carrera,    911 2.2 Coupe” болон  911 2.2 Coupe” гэдэг гурван жинхэнэ  машин байх.

 





8. Эмиль Альзаморын барималууд таталтын хүч болон анатомийн хуулийг байнга зөрчдөг.




9. Адриан Грей бол Лондон хотын барималч.  Тэр чулуугаар гайхалтай барималууд бүтээдэг.  Грейгийн чулуун барималууд бие биеэсээ тусдаа агаарт дүүжлэгдсэн мэт харагдана.