"Яг түүн шиг" шоуны шинэ улирал ням гарагт эхэлнэ

"Endemol shine" группийн албан ёсны эрхтэйгээр "Боловсрол суваг" телевиз бэлтгэн хүргэдэг "Яг түүн шиг" шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаарууд энэ долоо хоногоос эхлэн ням гараг бүрийн 20:00 цагаас үзэгчдэд хүрэхээр болжээ. Шоуны энэ удаагийн дугаарт өмнөх гурван улирлын 24 оролцогчоос шилдэг найман оролцогч сонгогдсон байна. Тухайлбал, шоуны өмнөх гурван улирлын ялагчид болох П.Баярцэнгэл, Т.Бархүү, Д.Нацагдорж нар оролцохоос гадна дуучин Б.Халиун, загвар өмсөгч А.Сарнай, "Sweetymotion" хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, Маралжингоо, Б.Амархүү шинэ дугаарт өөрсдийн ур чадварыг сорин өрсөлдөх юм.

Сэтгэгдэл бичих