Хурууны тухай сонирхолтой баримтууд

Ядам хуруунаас шинжилгээний цус  голдуу авдаг. Энэ нь уг хуруу долоовор болон дунд хурууг бодвол, ажилд бага оролцдогтой холбоотой гэнэ. Энэ хурууны арьс хатуурч ширүүн болдоггүй, учир нь ямар нэг үйлдэл хийхэд  цөөхөн оролцдогоос  тэр. Хатгахад бага өвдөг. Чигчий хуруу нь сарвууны  бүрхүүл арьстай  шууд холбоотой. Тиймээс шинжилгээний цус авахад тохиромжгүй. Халдвар авах магадлал байдаг бөгөөд халдвар гараар маш түргэн тархдаг гэнэ.


Долоовор, дунд болон ядам  хуруу хүний хамгийн хүчтэй хуруунд тооцогддог. Насанд хүрсэн хүн шулуун гараараа 55 килограмм жинг дааж чаддаг бол, нугалсан гараараа хавьгүй илүүг даадаг байна.

Амьдралынхаа туршид хүн хуруунуудаа 25 сая орчим удаа нугалж тэнийлгэдэг гэнэ. 

Хүний хэн болохыг тогтоохын тулд хурууны хээг ашиглах явдал эртнээс улбаатай бөгөөд өнөөг хүртэл хэвээр байгаа билээ. Бүх цаг үе, ард түмний бичиг үсэгт тайлагдаагүй хүмүүс баримт бичигт гарын үсгийнхээ оронд хурууныхаа хээг үлдээдэг. Японд онцгой чухал баримт бичигт тамганы оронд эрхий болон дунд хурууны хээгээ дардаг байна.

Дөнгөж дарсан хурууны хээ ердөө 0,000001 грамм жинтэй байдаг гэнэ. Арьснаас ялгардаг  өөх, давс, уураг болон ус хурууны хээнд үлддэг байна.


Хуруу нь хүний биеийн хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг гэнэ. Хуруунууд ердөө  0,002 мм-ийн амплитуд, хэлбэлзлийг мэдэрч чаддаг байна.

SMARCAD1 гэдэг генийг ховор мутациас болоод адерматоглифи буюу хүнд хурууны хээ байдаггүй байна. Өнөөг хүртэл  дэлхийд адерматоглифи байдаггүй ердөө 4 гэр бүл бүртгэгджээ.

Зуун жилийн дайны үед францчууд олзлогдсон английн болон валлийн харваачдын дунд болон долоовор хурууг огтлодог байж.  Ингэснээр тэд нум сумаар харваж чадахгүй болдог байна.  Сүүлд нь ялалт байгуулсан англичууд францчуудад дунд хуруугаа харуулах болсноор, нөгөөх "fuck you" гэдэг зангаа бий болжээ. Харин дунд болон долоовор хуруугаа V маягаар харуулах нь "viktory" буюу “ялалт” гэсэн утгыг илэрхийлэх болсон байна.


С.Инда

Сэтгэгдэл бичих