Дэлхийн хамгийн гоё оюутны дотуур байр хэрхэн харагддаг вэ?

Оюутны хувьд хамгийн сайхан байшин гэж хүлээн зөвшөөрөгдсөн дотуур байр Данийн нийслэл Копенгаген хотод байдаг.  Барилга дугуй хэлбэртэй бөгөөд 7 давхар. Дор тавигдсан зургуудаас энэ “диваажингийн” гэлтэй  байрны тухай  сайтар  мэдэж авч  болно.




 Байшин 360 өрөөтэй бөгөөд тус орны болон гадаадын оюутан, аспирантууд сууж болно. Өрөө бүрт  ор, ширээ, сандал, шүүгээ, түүнчилэн шүршүүрийн болон 00-ийн тусдаа  өрөө гээд бүхий л шаардлагатай зүйл бий.



 Давхар бүр нийтийн гал тогооны өрөөтэй бөгөөд  хоол хийдэг төдийгүй, оюутнууд бие биетэйгээ харьцдаг газар юм.

Үүний зэрэгцээ, оюутнууд  нийтийн уншлагын танхимд  сууж, түүнчилэн компьютерын  өрөөтэй бөгөөд энд гэрийн даалгавраа хийж, эсвэл зүгээр л  алжаалаа тайлж   болдог байна.