Роналду хамгийн үнэтэй машины эзэн болжээ

“Ювентус” клубийн довтлогч Криштиану Роналду 11 сая еврогийн үнээр (манайхаар – 32 тэрбум 500 сая гаруй төгрөг – ред.,) шинэ “Bugatti La Voiture Noire”  машин худалдан авчээ гэж “La Stampa” сонинд бичсэн байна.

1500 морины хүчин чадалтай хөдөлгүүр бүхий уг машин цагт 420 километр хурдалдаг бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй машинд тооцогддог юм.

Энэ загварын машиныг 2018 онд Женевийн автомашины үзэсгэлэнд тавьж үзүүлжээ. Одоо машин  улам боловсронгуй болгож шинэчлэх шатандаа байгаа бөгөөд  2021 онд ашиглахад бэлэн болох юм байна.


“France Football” сонины тодруулснаар, Криштиану Роналду 113 сая еврогийн (334 тэрбум 320 гаруй сая төгрөг) орлоготойгоор хамгийн баян хөлбөмбөгчдийн жагсаалтад хоёрт жагссаныг үүнээс өмнө мэдээлж байсан билээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.126.89.2372019-05-01 13:43:36

Хөдөлмөрөөрөө авж байгаа юманд арга алгаа