30 жилд 145 диплом гардаж авсан энэтхэг эр

Эрдмийн зэрэг цол авах нь амаргүй ажил.  Харин хэрвээ 145 гэрчилгээтэй байвал яахав? Профессор Партибан Энэтхэгийн Ченнаи хотод багшилдаг бөгөөд сүүлийн 30 жилд 145 диплом гарджээ.  Гэхдээ тэр хүрсэн зүйлдээ санаа амрах бодолгүй байгаа гэнэ.

Партибан маш олон салбарт эрдмийн зэрэгтэй бөгөөд хотын янз бүрийн коллежид 100 гаруй хичээл заадаг байна. Профессорын нэрийн хуудсыг харвал, гарцаагүй толгой эргэнэ, юу гэвэл түүний нэрийн ард нэг зуу гаруй эрдмийн зэрэг жагсаасан байх бөгөөд тэр сүүлийн 30 жилд  ийм зэрэг цол авчээ.  Тухайлбал, эрх  зүй, худалдаа, урлаг, бизнес-захиргааны ажил гээд  өөр олон магистрын  зэрэг цолыг жагсааж болно. 



“Яагаад” ийм олон...гэсэн асуултад 50 настай  профессор хариулахдаа,  ямар нэг шинэ зүйл судлахыг байнга хүсдэг гэжээ.  Тэр коллежид анхны эрдмийнг зэрэг авахдаа,  маш зохион байгуулалт муутай хүн байж.  Шалгалт өгөхөөар бэлтгэж байхдаа тэр  өөр бусад судэв судлаж, эцэст нь шалгалтандаа унадаг байж.  Түүнийг  их сургуульд сурч байхад шинжлэх ухааны бусад салбар  сонирхол татдагн  байсан учир, Партибан сургуульдаа эргэн ирж, хоёр дахь зэрэг цол, дараа нь гурав дахийг нь гээд, бүр 142 зэрэг цол авсан байна.


 


Партибан хэд хэдлэн дамжаанд нэгэн зэрэг явах нь олонтоо байдаг байна. “Сүүлийн гучин жилд би байнга шалгалт өгч, шинэ дипломын ажил бичдэг. Ням гараг бүр би шалгалт өгөх юмуу судалгааны ажил бичдэг” гэж “мөнхийн оюутан” ярьдаг байна.