ОУХМ Ө.Батзул ААШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 97 кг-ийн жинд ОБЕГ-ын харьяа  “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Ө.Батзул мөнгөн медаль хүртлээ.

БНХАУ-ын Си Ань хотноо зохион байгуулагдсан тус тэмцээний 97 кг-ийн жингийн алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт, Азийн наадмын гурван удаагийн аварга, Ираны алдарт бөх Реза Язданитай барилдаж,  4:7-гоор ялагдсанаар ийнхүү мөнгөн медалийн эзэн болоод байна.

ОУХМ Ө.Батзул Азийн аваргын мөнгөн медаль хүртсэн нь  Монголын чөлөөт бөхийн эрэгтэй тамирчдын 36 дах мөнгөн медаль боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Монгол - 202.9.42.1252019-04-29 12:50:41

Баяр хүргэж амжилт ерөөе!