Ч.Хүрэлбаатар: 2020 онд инфляцын түвшинтэй уялдуулан цалин, тэтгэвэр нэмнэ

Засгийн газар өчигдөр хуралдсан. Тус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр “Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Засгийн газраар хэлэлцүүлэн дэмжүүлж, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон. Түүнчлэн Засгийн газрын 2020, 2021, 2022 оны өрийн стратегийн баримт бичгийг УИХ-д өргөн барихаар боллоо.


Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2020 онд зургаа, инфляцыг найм, төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай,  гадаад худалдааны тэнцлийг нэг тэрбум ам.долларын ашигтай байхаар тооцож байгаа.


2020 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийтдээ 37 их наяд төгрөгийн санхүүжилттэй 400 гаруй арга хэмжээг тусгах санал ирсэн. Үүнийг судалж үзээд 10 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 116 төслийг үндсэн чиглэлд тусгасан.


Төсвийн хүрээний мэдэгдэл дээр тодорхой хэмжээний зардлуудыг тусгаж байгаа. Цалин, тэтгэврийг инфляцын түвшинтэйгээ уялдуулж мэдэхээр оруулсан. Хөрөнгө оруулалтын тухайд энэ оны төсөвт их хэмжээгээр нэмсэн. Харин сонгуулийн жил хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тухайн төслүүд нь хэрэгжихгүй орхигдох тохиолдол гардаг. Тиймээс 2020 онд шинээр төсөл эхлүүлэхгүй өмнө эхлүүлсэн төслүүдээ санхүүжүүлэх зарчим баримталж байгаа. Гэхдээ Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын барилгын төсөв, Үндэсний номын сангийн тоног, төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг 2020 оны төсөвт тусгахаар төлөвлөсөн. 


Засгийн газрын өр 2016 оны төгсгөлд ДНБ 78.8 хувьтай тэнцэж байсан. 2018 оны төгсгөлд 58.9 болж буурсан. Цаашид Засгийн газар барих шилжүүлэх нөхцөлтэй концессын төсөл хэрэгжүүлэхгүй. Энэ нь төсөвт дарамт үүсгэдэг. Мөн арилжааны нөхцөлтэй гадаад, дотоодын бонд авах гэсэн бодлого баримталж байгаа. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг арилжааны банкуудад байршуулдаг байсан. Үүнийг 2020 оноос зөвхөн Төрийн сан дээр байршуулж байхаар болж байгаа. Арилжааны банкинд хадгалуулж өндөр хэмжээний хүү авдаг ч нэг удаагийн эрсдлээр их хэмжээний мөнгө алдагдах нөхцөл үүсдэгийг саяхан болж өнгөрсөн “Капитал” банкны жишээнээс харлаа.


Засгийн газар 2021 онд “Мазаалай” бондын 600 сая, 2022 онд “Чингис” нэг тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.доллар төлөх ёстой. Нийтдээ 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Энэ өрийг эдийн засаг, төсөв, ханшинд дарамт учруулахгүйгээр төлөх стратегийг боловсруулсан. Ер нь цаашид гадаад зээлийг авахдаа үр ашгийг нь сайн тооцож байж авах ёстой. Их хэмжээний зээл авчихаад зайрмагтай цех санхүүжүүлж болохгүй. Өмнө нь гарч байсан ийм алдааг гаргахгүй” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

asasasas - 202.21.108.1152019-04-24 19:56:05

MAH-d itgej odoo shoroo umhuv de mongolchuudaa.2016 onoos hoish 1 buteen bosgolt hiisengui 5 terbum dollariin zeel avaad bugdiig ni MAH dangaraa hulgailj idlee.2020ond odoo ter ih uriig yaj darah uu? 2012-2016 ond AH zasagt baihdaa 1.7 terbum zeel avsan mash ih buteen bosgolt hiisen getl getel ed