Капитал банкны хорин саяас дээш төгрөгийн хадгаламжтай иргэд нэхэмжлэлээ өгч эхэллээ

Монголбанкнаас Капитал банкийг албадан татан буулгах шийдвэрийг энэ сарын 8-нд гаргасан. Ингэснээр манай улс 14 биш 13 банктай болов.       


Тус банканд 20 хүртэл сая төгрөгийн харилцах болон хадгаламжийн данс эзэмшиж байсан хүмүүс энэ сарын 19-нд ХААН банкаар дамжуулан мөнгөө авсан. Харин 20 саяас дээш дүнтэй хадгаламж эзэмшигчид зөрүү мөнгөө хэзээ авах нь тодорхойгүй байна. Ямартаа ч томоохон хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Капитал банкны  Чингэлтэй дүүрэг дэх төв байранд хүлээн авч эхэлжээ.


Нэхэмжлэл хүлээн авах хугацаа 60 хоног бөгөөд ирэх зургаадугаар сарын 22-нд дусна. Хангалттай хугацаа бий тул нэхэмжлэлээ өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй, нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн мөнгө олгох дараалал тогтоохгүй гэж Төв банкнаас томилсон эрх хүлээн авагч М.Адилбиш онцолсон.


Хангалттай хугацаа бий тул нэхэмжлэлээ өгөх гэж дараалал үүсгэх шаардлагагүй, нэхэмжлэл хүлээн авсан хугацааг үндэслэн мөнгө олгох дараалал тогтоохгүй.


Энэ банкнаас үүргийн гүйцэтгэлээ шаардах иргэдийн эрхийг хамгаалахдаа эрх хүлээн авагч хуульд заасан дараах дарааллыг баримтална. Банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа :


Бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн тухайн банкнаас гаргуулж байсан төлбөр;

Монголбанкны болон эрх хүлээн авагчийн үйл ажиллагааны зардал;

Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага болон хувьцаа эзэмшигч нарын хадгаламжаас бусад банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгагдсан хадгаламж, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлсэн авсан Хадгаламжийн даатгалын корпорацийн шаардлага; (барагдуулсан)

Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө;

Дээрх төлбөрүүдийг бүрэн барагдуулсны дараа даатгагдаагүй хадгаламж буюу 20 саяас дээш хэмжээний нөхөн төлбөрийг олгоно. 


Банкны эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс;

Монголбанкны шаардах эрх бүхий төлбөрийн шаардлага;

Засгийн газарт төлөх өр төлбөр, албан татвар;

Үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар баталгаажаагүй бусад өр төлбөр;

Хоёрдогч өглөг

Сэтгэгдэл бичих