Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгнө

Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утасны нээлт маргааш  11 цагаас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд болох гэж байна.

Энэхүү утсыг нээн ажиллуулснаар архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой асуудал, уур бухимдал, нойргүйдэл, стресстэй, сэтгэл зүйн ямар нэг асуудалтай хүмүүс гадны хөгжингүй орнуудтай адил утсаар шууд мэдээлэл авах боломж бүрдэж байна. Олон жилийн туршлагатай сэтгэцийн эмч нар ээлжээр ажиллан зөвлөгөө өгөх юм.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Mgl - 166.170.15.186 цагийн өмнө

Olon jil turshlagaa haanaas avsiin genet garch ireed.mungu l oloh arga