Дуучин Адель нөхрөөсөө салжээ


 

Британийн дуучин бүсгүй 30 настай Адель өөрийн нөхөр 45 настай Саймон Конеккигээс салжээ. Гэсэн ч тэд өөрсдийн зургаан настай хүү Анжелог “хайраар дутаахгүй” өсгөн хүмүүжүүлнэ гэж “US Weekly” сэтгүүлд бичсэн байна.

 

Дуучин болон бизнесч хоёр 2012 оны эхнээс уулзаж учирдаг болжээ. Энэ нь миний хувьд хамгийн дотно  харилцаа гэж Адель хүлээн зөвшөөрч байсан юм. 2017 онд нууцаар хуримласныг РИА Нвости агентлаг дурдсан байна. Харин энэ нь  Саймон Конеккигийн хувьд хоёр дахь гэрлэлт байжээ.

 

Адель (бүтэн нэр нь Адель Лори Блу Эткинс) зургаан “Грэмми” шагналтай юм. Тэр “Таймс” сэтгүүлийн тодруулснаар хоёр удаа (2012, 2017 он) хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад орж,  2017 онд “Форбс” сэтгүүлээс гаргасан  хамгийн их орлоготой топ-30 хүний жагсаалтад багтсан юм.  2018 онд тэр концертын үйл ажиллагаа явуулахаа зогсоож, үүнийгээ ийм концерт  надад таашаал төрүүлдэггүй болсон гэдгээр тайлбарлажээ. Харин дуучныг шүтэн бишрэгчид үүнийг эс зөвшөөрч, нэн өвөрмөц байдлаар эсэргүүцлээ илэрхийлдэг байна.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих