Налайхын уурхайд осол гарч, гурван хүн амиа алдлаа

Хөдөлмөр аюулгүйн байдал хангаагүйн улмаас дахин гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг уурхайд осол гарч, дөрвөн хүн дарагдсан байна. Онцгойгийн аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид ослын газарт шуурхай очсноор дөрвүүлэнг нь гаргаж чаджээ. Гэвч нь гурав нь газар дээрээ амиа алдсан байсан бол нэг иргэн амьд үлдсэн байна. 

Амиа алдсан иргэд 27-47 насны залуучууд байжээ. 

Осол 20.00 цагийн үед гарч, цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. 

Иргэдийн мэдээлж буйгаар тус уурхай нь "Эрдэнэ хөгжил" гэх хятад эзэдтэй уурхай гэнэ. Үйл ажиллагаа нь хаагдсан ч 14 хоногийн өмнөөс ажиллаж эхэлсэн бөгөөд иргэдийн зүгээс хаалгах талаар холбогдох газруудад удаа дараа хандсан ч ийнхүү хаахгүй байсаар гурван хүний аминд хүрсэн гэв.

Сэтгэгдэл бичих