Улаанбаатарт 17-19 градус дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
 2019 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, бороо орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс, говь тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг болон Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
 
 УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Сэтгэгдэл бичих