Багшийн хөгжлийн ордонд гал гарч нэг хүн угаартан эмнэлэгт хүргэгдэв

Багшийн хөгжлийн ордонд гал гарсан гэх дуудлага өнөөдөр /2019.04.20/ Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын мөрөөр галыг унтраахаар нийслэлийн гал унтраах албаны ажилтнууд ажиллаж байна. Гал юунаас болж гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч цахилгаанаас болж гарсан байж болзошгүй гэсэн таамаглал байна.

Сүүлийн өдрүүдэд ойн болон ахуйн түймэр нэлээд гарах болсон. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл болон цахилгааны асуудалтай холбоотой гэдгийг ч албаны хүмүүс анхааруулах болсон билээ. Онцгой байдлын ажилтнуудын мэдээлснээр гал дотроосоо гарчээ. Тухайн үед Багшийн хөгжлийн ордонд долоон хүн байсан гэх албан бус мэдээлэл байна. Галын улмаас нэг хүн угаартаж, эмнэлэгт хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих