Михаил Горбачев Индонезийн парламентын сонгуульд ялагдав

        Дөрөвдүгээр сарын 17-ны сонгуулиар Индонезийн үндэсний парламентад нэр дэвшиж өрсөлдсөн тус орны экологч, улстөрч Михаил Горбачев Дом намынхаа хамт ялагдсан ч, цаашид улс төрийн үйл ажиллагаа явуулах бодолтой байна. 


ЗСБНХУ-ын ерөнхийлөгчийн амидай  Жакарт хотоос РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж хэлжээ.

-“Урьдчилсан мэдээгээр, манай нам  үндэсний парламентын сонгуулиар дөрвөн хувийн босго даваагүй бөгөөд бид нийт  орны хэмжээнд хоёрхон хувийн санал авч байна. Гэвч би цөхрөхгүй. Би одоо 32-той, 2024 онд дахин нэр дэвшинэ” гэж тэр хэлсэн байна.

       Михаид Горбачев Домын нэр дэвшсэн Индонезийн Эв санааны нэгдлийн нам 2014 онд байгуулагдсан бөгөөд тус орны үндэсний парламентын  сонгуульд анх удаа оролцож байгаа нь энэ ажээ. Бүрэлдэхүүнд нь голдуу залуучууд байдаг тус  нам,  залуучууд, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө, олон эхнэртэй байхын эсрэг, хүрээлэн байгаа орчныг хамгаалах ажлыг хууль зүйн талаар хангах, “ухаалаг хотуудыг” хөгжүүлэхийн төлөө тэмцдэг байна.

Есөн сая хүн амтай Жакарт хотын парламентад тус намын бүлэг депутатын тоогоор дөрөвт ордог ажээ. 

      Михаил Горбачев Дом Зөвлөлтийн ерөнхийлөгчийг  дэлхийн улс төрийн бодлогод хамгийн нэртэй хүмүүсийн нэг байсан өнгөрсөн зууны 80-аад онд төрөхдөө ийм нэр авсан байна.  Улс төрд орж ирсэнээр нэр маань миний амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болсон гэж тэр хэлжээ.  Хэзээ нэгэн цагт Орост зочилох бодолтой эсэх тухай РИА Новости агентлагийн сурвалжлагчийн асуултад Индонезийн Горбачев хариулахдаа, хэрвээ боломж олдвол Орост, ялангуяа Москва хотод заавал очно” гэж хариулсан байна. 


С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ККК - 202.179.26.742019-04-21 13:15:43

ККК ...

Зочин - 103.229.121.22019-04-21 01:48:03

ГОРБАЧЕВ ЗХУ н ЭХНИЙ БӨГӨӨД ЭЦСИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ

Михайл Сергеевич Горбачёв - 49.0.212.602019-04-20 20:53:26

Дараагийн сонгуульд нь Никита Хрушёв гэдэг хүн өрсөлдөнө гэсэн, ха ха ха

- 173.66.16.1202019-04-20 18:57:09

MG ZHU-iin Erunhiilugchuur songogdson shvv dee,tegehdee chuulganaas.

Naraa - 66.181.161.792019-04-20 16:30:12

Tiim shuu aldaatai bichsen bn

Зочин - 182.160.37.2032019-04-20 14:42:27

"Зөвлөлтийн ерөнхийлөгч" гэж хүн байгаагүй юм шүү дээ.