Малчны гэрт хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аварчээ

Завхан аймгийн Тэлмэн суманд энэ сарын 11-нд малчны хотонд жирэмсэн эхэд яаралтай хагалгаа хийж, эх үрийн амийг аварсан байна.

 Тус сумын харьяат Б 26 настай эмэгтэй 2 дахь жирэмслэлт 36 долоо хоногтой манас таталт HELLP хам шинж гэсэн оношоор биеийн байдал маш хүнд байдалтай түргэн тусламж дууджээ.

 

 Дуудлагын дагуу Тэлмэн сумын ЭМТ-ийн их эмч н.Мягмаржаргал, н.Өнөртуяа нар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгээс эх барихын хагалгааны багийн тусламж дуудаж цаг алдалгүй яаралтай хагалгаа хийснээр эх хүүхдийн амь насыг аварч чаджээ. 

 -Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн дарга Эх барих 

эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн их эмч Х.Цэцэгдэлгэр,

-Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний ахлах зэргийн их эмч Ц.Нарантуяа 

-Мэс заслын их эмч Т.Пүрэвдорж, 

-Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Бадамгарав, 

-Хүүхэд, Нярайн их эмч Д.Цэнгэлжаргал

-Хагалгааны сувилагч Ч.Оюун 

-МЭЭ-ний сувилагч А.Цэрэндэжид /тэргүүлэх зэрэг/

-Нярайн сувилагч Ө.Алтанцэцэг /ахлах зэрэг/ 

-Жолооч Д.Баатарбилэг




Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Г.Баярмаа хагалгааны дараах эмийн эрчимт эмчилгээг оновчтой түргэн шуурхай хийснээр хоёр хоногийн дотор эхийн биеийн байдал сайжирсан байна. Улмаар Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний их эмч Д.Лхамноржим эмчид хүлээлгэн өгчээ. Одоогоор эх хүүхдийн биеийн байдал сайн бөгөөд ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

БИ - 202.55.191.1942019-04-21 08:44:01

БАЯР ХҮРГЭЕ БАЯР ХҮРГЭЕ БАЯР ХҮРГЭЕЭЭЭЭЭЭЭ ЭЭЖ ЯАСАН ИХ ЯДАРЧ ДАРАА НЬ АМАРСАН БОЛООО ХӨӨРХИЙ

z - 202.126.89.2442019-04-20 13:26:12

Tsoon heden emchiin ner gutaasan shunaliin tulam emch nariig es tootsvol ch manai emch nar Mundag shuu dee.

Ard - 66.249.82.1742019-04-19 21:39:21

Та нартаа халуун баяр хүргье.

сугар - 202.179.27.1852019-04-19 21:18:27

энэ чинь л монгол эмч нар үүдээ баяр хүргэе

zochin - 65.28.51.442019-04-19 20:37:20

Bayar hurgie altan gart euch nartaa! Eich hun get iim l bath estoi doo urgusun tangarataa unen ch hunii eruul mending tuluu ingej l ajillah heregtei. bayarlalaa ta buhendee eh ur 2 bieiig avarch chadlaa