УИХ-ын чуулганыг хаалттай горимд шилжүүллээ

       УИХ-ын чуулганы үдээш хойшх хуралдааныг эхлүүлсэн даруйдаа хаалттай горимд шилжүүллээ. Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож Үндэсний аюулгүй байдал, улс орны нууцтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байгаа юм. Ерөнхийлөгчийн мэдээлэл дууссаны дараа УИХ хэлэлцэхээр төлөвлөсөн бусад асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаас дараах төслүүд үлдээд байгаа юм.

1.Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

2..Тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

3.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

4.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;

Сэтгэгдэл бичих