"Wendy bakery” мэргэжлийн хяналтын шалгалтад бүдрэв

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний үйлдвэрүүдэд ашиглаж буй жин хэмжүүрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хүнсний үйлдвэрүүдэд ашигладаг жин хэмжүүр улсын баталгаагүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчлүүд илэрлээ. Тухайлбал, “Бест Ийст” ХХК-ийн “Wendy bakery” үйлдвэрийн бүтээгдэхүүн шошгон дээрээ 350 гр гэж бичигдсэн ч электрон жин дээр жинлэхэд 90 гр байжээ. Мөн “Артизон” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрт ашиглаж байсан жин хэмжүүр улсын баталгаагүй, бүтээгдэхүүнүүд нь хаяг шошгогүй, савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг бичээгүй зөрчилтэй байв. 

Артизон” ХХК-ийн талх, нарийн боовны үйлдвэрийн цэвэр тоон хэмжээ тодорхойгүй, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд

 Үүнээс гадна “Тайван зул” ХХК-ийн 450 граммаар савласан “Тунгалаг” пүнтүүз нь 15 граммаар дутуу буюу 415 граммын савлагaaтай байна.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 59.153.85.972019-04-18 18:50:53

Хэ хэ би 415+15=430 биш билүү юү билээ гээд гайхаж байлаа

Medeelel - 193.119.120.1182019-04-18 17:59:23

Toogoo zov bodoj, medeellee beltgej baigaarai. 450-415=35