БНХАУ-аас 660 мянган юанийн өртөг бүхий говийн мазаалай хамгаалах тоног төхөөрөмж өглөө

БНХАУ-ын Засгийн газраас Монголын говийн мазаалайг хамгаалах төслийн техникийн туслалцааны хөтөлбөрийн эхний шатны судалгааны ажилд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Уг тоног төхөөрөмж нь 660.143 юанийн үнэтэй бөгөөд Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол талын судлаач нар ашиглаж мазаалай хамгаалахад хяналт тавьж ажиллах юм.

Тодруулбал, Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэ хүрээнд Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан байдаг.

Сэтгэгдэл бичих