Д.Сарангэрэл: Капитал банкнаас мөнгөө авна

Санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон Капитал банкийг татан буулгаж, энэ сарын 8-наас үйл ажиллагааг нь зогсоосон. Тус банкинд иргэдийн хадгаламжаас гадна улсын төсвийн 340 тэрбум төгрөг байршиж байсан. Үүний 134.8 тэрбум төгрөг нь эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө. Анх 2012 оны 12 дугаар сарын 31-нд тус сангийн 12.9 тэрбум төгрөгийг Капитал банкинд байршуулж, 2012-2016 онд нийтдээ 134.8 тэрбум төгрөгийг “хадгалуулжээ”.


 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, Капитал банкны эрх хүлээн авагчаас энэ мөнгийг нэхэмжилсэн байна. Капитал банкнаас эрүүл мэндийн даатгалын сангийн 134.8 тэрбум төгрөгөө нэхэмжилж авна гэдгээ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдлээ. Мөн тэрбээр “Энэ хөрөнгө бол Монголын ард түмэн эрүүл мэнддээ эрсдэл учирсан үед санхүүгийн дэмжлэг авах гэж төлсөн мөнгө. Энэ бол төсвийн мөнгө биш монгол хүн бүрийн халааснаас гарсан мөнгө. Тиймээс энэ мөнгө эрүүл мэндийн даатгалын санд байрших ёстой” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.21.105.1152019-04-18 20:23:50

энэ хүн ингэж бодлоо, бичлээ гээд мөнгөө Ундармаагаас авч чадах уу, төсвөөс л авна шүү дээ, бухимдалтай байхад ингэж мэдэгдэл хийхээ болимоор юм даа