Хөдөө аж ахуйн бирж дээр ноолуур 100-120 мянган төгрөг байна

Сүүлийн хоёр жил ноолуурын үнэ 100 мянган төгрөг давсан нь малчдын хувьд таатай мэдээ болж буй. Хөдөө аж ахуйн биржийн өчигдрийн арилжаагаар ямааны ноолуур 100-120 мянган төгрөгийн үнэтэй байна. Үндэсний статистикийн хорооны энэ оны эхний улирлын тайлангаар ямааны цагаан ноолуурын дундаж үнэ кг нь Хэнтий аймагт хамгийн их буюу 132 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг, бусад аймагт 94-130 мянган төгрөг байгаа аж.

Харин ямааны ноолууртай арьс биржийн арилжаагаар дунджаар 35 мянган төгрөг байна. Нийт 4000 мянган ширхэг арьс бирж дээр байгаа юм. Статистикийн хорооны тайланд ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай, Дундговь аймагт хамгийн их буюу 42 мянган төгрөг, Булган аймагт хамгийн бага буюу 19 мянган төгрөг, бусад аймагт 30-40 мянган төгрөг байгааг дурджээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 66.181.185.24Уржигдар

Өвөр монголд 360.0₮ үнэтэй бна шүүдээ,бид баялагаа хөршдөө сул өгөөд бгаа юм биш үү?!