Хөвсгөл аймгийн жолооч нар эсэргүүцлийн суулт хийлээ

Өнөөдөр АТҮТ-ийн гадаа Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд тээвэр эрхэлдэг жолооч нар жагсаал зохион байгуулж суулт хийлээ.

Тодруулбал, Хөвсгөл-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ 08.00, 15.00, 18.00, 20.00 цагуудад явдаг ч АТҮТ-өөс өнгөрсөн баасан гарагаас эхлэн 19.00 цагийн шинэ давтамж нэмж, “Чингүн хурд” компанид өгөх шийдвэр гаргажээ. Ийм жолооч нар энэхүү шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохин байгуулж байгаагаа мэдэгдсэн юм.

Хөвсгөл Улаанбаатар чиглэлийн хооронд Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компани нь 19:00 цагт давтамж авах талаар удаа дараа хүсэлтийг АТҮТ-д өгсөн байсан. Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт зарлалгүйгээр “Чингүн Хурд Транс ” компанийг 19.00 цагийн давтамжид оруулсан байна. 

Эсэргүүцэл зарласан жолооч нарын төлөөлөл Р.Болдбаатар “Биднийг ажлыг албан тушаал эрх мэдлээ ашигласан хэдэн нөхдүүд булааж авах гээд байна. Энэ бол маш буруу юм. Жагсаж суулт зарлах болсон шалтгаан нь хууль бус үйл ажиллагаа явагдаад байна. Үүнийг АТҮТ-өөс зохион байгуулж байна. Бид 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж ирсэн компанийн жолооч нар. Ард түмнийхээ аюулгүй байдлыг хангаж тээвэрлэлт хийхдээ ямар нэгэн ноцтой зөрчил гаргаж байгаагүй.

Хоёр компанийн 80 гаруй автобус, 100 гаруй жолооч хүрэлцээтэй хангалттай байхад дээр нь таньж мэдэхгүй, хэн нэгний шахааны ийм компанийг оруулж ирж, өөрөөр хэлбэл, бидний хоолыг булаалгах гээд байгааг эсэргүүцэж байна. Мэргэшсэн биш жолооч нарыг хүчээр оруулж ирэх гээд байна” гэв.

Жолооч нар “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компаниуд нэг нь арав, нэг нь хорь гаруй жил үйл ажиллагаагаа ямар нэгэн эрсдэл сааталгүй эрхэлж ирсэн. Гэвч 19:00 цагийг хуувь бус компани булааж аваад байна. Үүнийг бид эсэргүүцэж байна. Ямар дарга нь гарын үсэг зурж, зөвшөөрөл хэрхэн олгосныг мэдэхгүй. Анх 2017 онд “Нөхөрлөл зам хоршоо”, “Мин транс” компаниудтай “Тахилт транс” гэх компани тохиролцоонд хүрч зөвшилцөөд Улаанбаатар-Мөрөн чиглэл тээвэр хийж байсан. Харамсалтай нь тухайн компанийн жолооч нар хоёр удаа ноцтой осол хийж, шаардлага хангахгүй байсаар хасагдсан. Одоо нэрээ “Чингүн Хурд Транс” болгон өөрчлөөд ороод ирсэн гэж бид хардаж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Mongol - 64.119.17.522019-04-15 18:39:13

Dandaa eersdiigee boddog haltar jolooch nar