“BTS” хамтлагийн Fake Love” клип 500 саяын босго давлаа

Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн “Fake Love” клип YouTube сувгийн 500 сая үзэгчийн босго давсан байна. Ийнхүү тус хамтлаг 500 сая үзэгчтэй болсон 3 дахь клипээ өлгийдөн авлаа.


2018 оны тавдугаар сарын 18-ний өдрийн 18:00 цагт YouTube дээр тавигдсан тус клип энэ сарын 14-ний 02:07 цагт 500 сая үзэгчтэй болсон бөгөөд нийт 10 сар, 26 өдөр, 20 цаг, 7 минут зарцуулжээ.


Өмнө нь “BTS” хамтлагийн “DNA”, “Fire” клипүүд 500 сая үзэгчтэй болж байлаа. K-Pop хөгжмийн түүхэнд 6 клип л 500 сая үзэгчтэй болсон байдаг байна.

Сэтгэгдэл бичих