Солсбери хотыг аж төрөхөд хамгийн аятайхан газраар тодруулжээ


Солсбери нь “маш сонирхол татсан, зочиломтгой хот” гэж америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үзэж байна.

Сергей Скрипальд тохиолдсон явдлын дараа хүмүүсийн мэдэх болсон британийн Солсбери хот 2019 оны амьдрахад хамгийн аятайхан хотоор тодорчээ. “Санди таймс” сонинд ингэж бичсэн байна. Тухайлбал,  тус сонин амьдрахад хамгийн аятайхан Их Британийн суурин газруудын жагсаалтыг нийтлэжээ. 


Сонинд бичсэнээр, Солсбери хот  Скрипальд тохиолдсон явдлын дараа илүү тодорхой харагдсан “хамтач үзлийн жинхэнэ илрэлээрээ” шалгаруулагч  шүүгчдийн анхаарлыг татсан байна. 

“Маш их сонирхол татсан, зочиломтгой хотхон” гэж редакторуудын нэг Хелен Дэйвис тэмдэглэжээ. 


Солсберид  “ХIII зууны гайхалтай сайхан сүмээс гадна,  тус орны зүүн өмнөд нутгийн шилдэг сургуулиуд, гайхамшигтай зах зээлийн газар  байдаг гэж тэр  хэлсэн байна. 


Харин хойд нутгийн Ферт-оф-Тей хоолойн эргийн   Данди хот энэ жил Шотландын аж төрөхөд хамгийн аятайхан хот болжээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих