Мадридын “Реал” Сербийн залуу довтлогч Лука Йовичийг авахыг хүсч байна


Ирэх зуны худалдааны цонх нээгдэхэд Мадридын “Реал” баг давын өмнө Германы “Айнтрахт”-ын 21 настай серб довтлогч Лука Йовичийг авахыг хүсч байгаа тухай “Marca” сонинд бичжээ.

Багийн ахлах дасгалжуулагч Зинедин Зидан ч, багийн удирдлага ч төвийн довтлогчид түүнээс илүү тохирох тоглогч үгүй гэдэг дээр санал нэгдсэн аж. Лука Йовичийг өөрийн болгохын тулд “Реал” 70 сая хүртэл евро зарцуулахад бэлэн гэнэ.

Лука Йович энэ улиралд “Айнтрахт”-ад 40 удаа тоглохдоо 25 гоол оруулаад байгаа юм. Тэрээр 2014-2016 онуудад Сербийн “Црвена Звезда”, 2016 онд Португалийн “Бенфика”-д тоглож байгаад “Айнтрахт” багт шилжин иржээ.

Б.Туг   

Сэтгэгдэл бичих