Ким Чен Ун ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж магадгүй


БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх долоо хоногт Орост айлчилж болзошгүй тухай Өмнөд Солонгосын “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн дамжуулсан мэдээнд, “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Алс дорнодод дотоодын арга хэмжээнд оролцохоор энэ сарын 24-нд ирнэ. Чухам тэр үед ОХУ, БНАСАУ-ын удаан хүлээгдсэн дээд хэмжээний уулзалт болох магадлал их байна” гэжээ.

 Энэ сарын эхээр Владимир Путиний туслах Юрий Ушаков мэдэгдэхдээ, хоёр орны дээд хэмжээний уулзалтын хэд хэдэн товыг хэлэлцэж байгаа ч одоогоор уулзалтаар хэлэлцэх асуудлууд, болох газар ба хугацааны талаар хараахан тохиролцоогүй гэж байсан билээ.

Б.Туг 


Сэтгэгдэл бичих