Монголын анхны “Мөсөн өргөө” ордны шав тавих ёслол боллоо

“Степпе Арена” ХХК-ийн анхны томоохон төсөл, Олон Улсын Олимпийн Хорооны стандартад нийцсэн мөсөн гулгуурын талбайтай “Мөсөн Өргөө” ордны шав тавих ёслол Шинэ Яармаг хороололд өнөөдөр боллоо. Тус ёслолыг нээж, “Мөсөн өргөө” төслийн санаачлагч, “Степпе Арена” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга П.Цагаан үг хэлэв.

Мөн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уригдан ирж, үг хэлсэн юм. Тэрбээр “Монголчууд бид эвлэн нэгдэх аваас хүссэн зорьсноо биелүүлдэг ард түмэн гэдгээ олон зүйлээр батлан харуулдаг нэгэн жишээ, үлгэр авахуйц ажил бол энэхүү “Мөсөн өргөө”-г бүтээн байгуулахаар хөрөнгө мөнгө, хүч чадлаа нэгтгэсэн үндэсний аж ахуйн нэгжүүдийн шийдвэр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам болно. Мөн 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Эдгээр спортын наадмуудад зориулсан бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг нь энэхүү “Мөсөн өргөө” юм”  гээд энэ бүтээн байгуулалтыг хийхээр санаачилсан болон хөрөнгө оруулалт хийсэн үндэсний компанийнханд баяр хүргэж, амжилт хүсэн 16 сарын дараа ордны нээлтээ хугацаандаа хийхийг ерөөлөө.

Монголчуудын мөрөөдөл биелэх энэхүү мөсөн ордонг: 


5700 м.кв ашиглалтын талбайтай,

2600 хүртэлх үзэгчийн суудалтай,

Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай

Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,

Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.

Энэхүү төлөвлөгөө, барилгын зураг төслийг дотоодын “Анаграм” ХХК, Канадын HDR/CEI, болон VDA компаниудтай хамтран Олон улсын хоккейн холбооны заавар, зөвлөмжийг баримтлан боловсруулсан байна.

“Мөсөн Өргөө” нь хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг танхимын спорт мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах хүчин чадалтай байх аж.  Тус ордон нь 3600 хүртэлх хүний  суудалтай бөгөөд урлаг, уран сайхны тоглолтод зориулсан дуу авиа, гэрэлтүүлгийн орчин үеийн иж бүрэн төхөөрөмжөөр тоноглогдсон театр болох боломжтой юм байна.

Энэхүү ордныг барих төсөлд МАК корпораци, “Степпе купер”, UPC, “Ачит- Ихт” зэрэг үндэсний компаниуд хөрөнгө оруулан хамтран ажиллаж байгаа бөгөөд ордны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах эрх аж ахуйн нэгж, иргэдэд нээлттэй байх ажээ. 




 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

taatai bna. - 203.91.115.2512019-04-15 18:37:00

Ийм сайхан ажил хийж байгаа Ерөнхийлөгч Баттулга даа талархаж байна. Мөн бусад дэмжин ажиллаж байгаа хүмүүсд нь талархаж байна.

zaya - 202.179.27.112019-04-15 15:15:13

hurdan barigdaj duusasai

huslee - 66.181.176.992019-04-14 15:27:46

amjilt husie mongolchuuda

Irgen - 66.181.161.432019-04-14 14:52:34

Ireedui uyd heregtei saihan ajil bolj bgaan bn

mongol - 59.153.87.2262019-04-14 14:50:14

za ystoi bolj bn saihan daa amjilt husiyee