Дархан аварга Х.Баянмөнх шинжлэх ухааны доктор цол хүртлээ

Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Хорлоогийн Баянмөнх шинжлэх ухааны доктор цол хүртлээ.


Тэрбээр “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” сэдвээр Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор зэрэг хамгааллаа. Хөдөлмөрийн баатар, Монгол Улс болон хуучин Зөвлөлт холбоот улсын спортын гавьяат тамирчин, Дэлхийн зуун жилийн бөхийн од, XX зууны манлай монгол бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Х.Баянмөнх 2019 оны хоёрдугаар сард 76 нас хүрсэн.


Үндэсний их баяр наадамд 10 удаа түрүүлсэн Х.Баянмөнх аварга 1994 онд монгол үндэсний бөхийн уламжлал ба барилдааны сурган хүмүүжүүлэх зарим асуудал сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны дэд докторын зэрэг хамгаалсан юм.


Х.Баянмөнх аварга монгол бөхөөс гадна самбо, чөлөөт бөхийн дэлхийн аварга бөгөөд 1972 онд Германы Мюнхены зуны олимпын XX наадмаас мөнгөн медаль хүртсэн алдраа дуурсгасан тамирчин билээ. Х.Баянмөнх аварга “Монгол бөхийн барилдааны ов мэхийн чуулган судар” хэмээх гурван боть номыг хэвлүүлсэн бөгөөд номондоо монгол бөхийн мэх тус бүрийг тайлбарлан бичиж, мэхийг хэрхэн гүйцэтгэх аргачлалыг зургаар дүрслэн гаргаж бөх сонирхогчдод хүргэсэн юм.


Тэрбээр энэ сэдвээ гүнзгийрүүлэн судалж, “Монгол бөхийн барилдааны ов мэхийн судалгаа, үр дүн” гэсэн судалгаа хийж Боловсрол судлалын шинжлэх ухааны докторын ажлаа ийнхүү олны хүртээл болгож доктор цолтны эрхээ хамгааллаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

көк - 103.111.68.32019-04-12 12:40:43

ов мэхээ юунд гаргасныг монголчууд мэднэ дээ энэ көкийг

Zochin - 64.119.21.32019-04-12 12:26:36

Za medekui yum! Salgaj butalgahiin dovtor yum uu daa,! Esvel ov meknii doktor ! Baik

Номт Шарнууд - 202.9.42.2452019-04-12 11:55:50

Монголд БИЕ НЬ Ч БААТАР, БИЛИГ НЬ Ч БААТАР нэг хүн байдаг юм. Тэр хүн бол ХОРЛООГИЙН БАЯНМӨНХ! Билиг ухаанаараа биеийн хүчийг зөв залж давдагдашгүй, давтагдашгүй амжилтууд гаргаж Монгол улсаа дэлхийн дэвжээнд олонтаа мандуулсан, бас билиг оюунаараа тоогүй олон залуусыг эрдэм ухаанд сургаж, эрдмийн дээд цол ДОКТОР, ПРОФЕССОР болсон хүн шүү дээ.