Оросын алтны нөөц таван жилийн өмнөх дээд хэмжээнээс давжээ


Оросын төв банкны мэдээлснээр, тус улсын алтны нөөц 487.8 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нд 486 тэрбум ам.долларт хүрч байсан дээд хэмжээнээс давсан үзүүлэлт аж.

Оросын төв банк өнгөрсөн жилийн дотор алтны нөөцөө 14.9 хувиар буюу 275 тонноор нэмэгдүүлж 67.9 сая унци (хоёр гаруй мянган тонн)-д хүргэжээ. Тус банк жилийн турш алтны нөөцөө өсгөх идэвхтэй бодлого явуулан зөвхөн арванхоёрдугаар сард гэхэд л 9.3 тонн алт худалдан авсан байна.

Оросын төв банкны дарга Эльвира Набиуллина мэдэгдэхдээ, банк хөрөнгө оруулалтын бодлогодоо уян хатан хандаж алтны нөөцөө нэмэгдүүлж, харин АНУ-ын Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээс үүдэн АНУ-ын Засгийн газрын өрийн бичгийн нөөцөө бууруулжээ. Оросын төв банкинд 2010 онд 176 тэрбум ам.долларт хүрч байсан АНУ-ын Засгийн газрын өрийн бичиг өнгөрсөн жилийн сүүлээр 14 тэрбум ам.доллар хүртэл эрс хорогдсон байна.

Б.Туг  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 66.181.161.1032019-04-09 10:42:22

Ih guren

мн - 202.21.117.342019-04-09 10:33:02

Орос маш зөв бодлого барьж байна. Америкчууд дэлхийн улс орнуудыгэдийн засгийн хувьд өөрөөсөө хараат байлгахын маш зэвүүн зальжин бодлого явуулдаг. Оросыг хичнээн хориг тавиад ч дийлэхгүй болсон. Бас дээр нь дайн хийгээд дийлэхгүй юм даа. өөрийнхөөрөө байх гэсэн улс орнуудыг дотроос нь хагалган бутаргаж баялгыг нь дээрэмддэг аргаа өнөө хэр хэрэглэсээр байна. Манайх ч гэсэн доллараас хараат бус болох бодлого явуулах хэрэгтэй.