Жеймс Харден “нисдэг” Жорданы дээд амжилтыг давтав


НБА-гийн “Хьюстон Рокетс” “Феникс Санс”-ийг 149:113-аар хожиход Хьюстоны багийн хамгаалагч Жеймс Харден домогт “нисдэг” Жорданы нэгэн дээд амжилтыг давтаж чаджээ. Жеймс Харден тус тоглолтод 30 оноо авч, самбараас 13 бөмбөг аван есөн оновчтой дамжуулалт хийсэн байна.

Ингэснээр, тэрээр НБА-гийн түүхэнд Майкл Жорданы дараа нэг улиралд 2700 оноо, самбараас 500 бөмбөг булаан 500 оновчтой дамжуулалт хийсэн хоёрдахь тоглогч болжээ.

29 настай Жеймс Харден “Хьюстон Рокетс” багт 2012 оноос тоглож байгаа бөгөөд өнгөрсөн жил НБА-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан билээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих