Буриадын цаначин анх удаа Оросын аварга болжээ


Оросын Архангельск мужид өндөрлөсөн тус улсын цанын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Буриадын тамирчин аваргалсан тухай “ТАСС” агентлаг уламжилжээ.

Алиса Жамбалова бөөн гараатай 30 км-ийн уралдаанд түрүүлж, Лидия Дуркина мөнгө, Диана Головань хүрэл медаль тус тус хүртсэн байна. Буриадын цаначин түүнчлэн 15 км-ийн скиатлоны уралдаанд мөнгөн медаль авсан аж.

Алиса Жамбалова өнгөрсөн хоёрдугаар сард Красноярскт болсон оюутан залуучуудын Универсиад наадамд дөрвөн алтан медаль хүртэн дуулиан тарьсан билээ. 24 настай тэрээр Буриадын Мухаршибир аймгийн Цагааннуур тосгонд төржээ.  

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Аа - 103.212.118.862019-04-08 14:28:28

Энэ эрлийз хүүхэн бидэнд ямар хамаатай бэ

Эрка - 192.82.65.2242019-04-08 12:42:58

Желаю успехов.