Анталия гран прид манай 19 тамирчин хүч үзэж байна

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн үргэлжилж байна.

Турк Улсын Анталия хотноо гурван өдрийн турш үргэлжлэх уг тэмцээнд энэ жил 76 орны 485 тамирчин оролцож буй юм.

Манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцож байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, эрэгтэйчүүдийн 60кг, 66кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас найман бөх барилдана.

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг энэ удаагийн гран при тэмцээнд -52кг жинд барилдаж байгаа ба эхний тойрогт Финланд Улсын жүдоч Катри Каккотой барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ.

Хоёр бөхийн -52кг жин дэх чансаа ойролцоо бөгөөд урьд өмнө нь хоорондоо учраа таарч барилдаж байгаагүй юм.

Сэтгэгдэл бичих