Монголын бодибилдингийн тамирчдаас ДОПИНГ илэрчээ

Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос 2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний үеэр хориотой бодис хэрэглэсэн тамирчдын нэрсийг өчигдөр /2019.04.03/ зарлалаа. Тэмцээний үеэр Г.Ариунтамир, Б.Бямба-Очир, Э.Цогт нараас допингийн шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу гарч, Г.Ариунтамир, Э.Цогт нараас хориотой бодис илэрсэн тул зохих хариуцлагыг оноосон талаар олон нийтэд мэдээлэв. 

Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Допингийн эсрэг дүрмийн дагуу Г.Ариунтамирын тэмцээнд оролцох хугацааг хоёр жилээр, Э.Цогтын эрхийг дөрвөн жилээр хасчээ. Харин Б.Бямба-Очироос хориотой бодисын төрөл илрээгүй гэж холбооноос мэдээллээ. 

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

сонголт - 202.179.24.962019-04-04 12:32:39

нэл батганд баригдсан аймшигтай химийн хордлогод орогсод яана даа.