Ц.Раднаа: Би архи тамхи хэрэглэдэггүй, гуч гаруй жил спортоор хичээллэсэн тулдаа ийм амжилт гаргалаа

Польшийн Торун хотод гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ боллоо. 88 орны 500 гаруй тамирчид 45, 50, 60, 70, 80, 90 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсны дунд Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар өндөр амжилт үзүүлсэн билээ.

Ц.Раднаа өөрийн насандаа гурван алт, нэг мөнгөн медаль, Т.Цэрэндолгор нэг алт, дөрвөн мөнгөн медальтай эх орондоо ирлээ. Өнөөдөр Монголын багийн түрүүч эх орондоо ирсэн бөгөөд Ц.Раднаа хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцлаа.

ДАШТ-нд алтан медальт Ц.Раднаа : 

"Монголын ард түмэн, төр засагтаа их баярлалаа. Би 30 гаруй жил спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш хүн. Явахаас өмнө бэлтгэлээ Улаанбаатар хотдоо базаасан. 88 орны 500 гаруй тив дэлхийн тамирчидтэй хүчээ сорьж амжилт гаргалаа. Их сайхан хүлээн авч дэмжиж байгаад их баярлаж байна. Өмнөговийн ард түмэн дунд маань олон сайхан тамирчид бий. Би 10 хүүхэдтэй. Бүгд эрүүл саруул сайхан амьдарч байна.

Би архи тамхи хэрэглэдэггүй, спортоор байнга хичээллэж явсны үр дүнд ийм амжилт гаргалаа. Мөн явган аялал, бүжгээр байнга хичээллэдэг. Том хүү маань Украйны биеийн тамирын дээд сургууль төгсөж ирсэн. Мөн дүү нар маань ч спортоор хичээллэдэг улс" гэлээ. 

-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна?

-Япон, Канад, Австралид тэмцээнүүд хүлээж байна. Орох санаа байна. 12 дугаар сард Шанхайд бас нэг тэмцээн бий. 

-Ихэнх зардлаа өөрөө гаргадаг гэсэн?

-Хувиараа л явдаг. Хүүхдүүдээсээ гаргадаг.

-Залуу тамирчиддаа хандаж юу хэлмээр байна?

-Залуу тамирчид маань их сайжирсан. Дасгалжуулагч багш нар ч их сайн байгаа. Ялангуяа оюуны спортын тамирчид их төрж байна. Улс орныхоо нэрийг гаргаж, төрийн далбаагаа харах их сайхан байдаг юм байна лээ шүү дээ. Маш сайхан байсан.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

trtr - 202.9.42.442019-04-02 15:49:57

30 garui jil bieiin tamiriin bagsh hiisen.sportoorh hicheellesen ni bol olon jil baih aa.sandraad l helchih shig bolloo.

trtr - 202.9.42.442019-04-02 15:49:57

30 garui jil bieiin tamiriin bagsh hiisen.sportoorh hicheellesen ni bol olon jil baih aa.sandraad l helchih shig bolloo.

trtr - 202.9.42.442019-04-02 15:49:57

30 garui jil bieiin tamiriin bagsh hiisen.sportoorh hicheellesen ni bol olon jil baih aa.sandraad l helchih shig bolloo.