Энэ сараас бөхчүүд барьц сонгохгүй барилдана

Монголын Үндэсний бөхийн холбооноос хаялцах барьцыг сонгуулахгүй байхаар шийдвэрийг өнгөрөгч сард гаргажээ. Үндэсний бөхийн хорхойтнуудыг талцуулдаг байсан хаялцах барьцыг дөрөв, тавдугаар сарын барилдаанд туршихаар болсон байна. Тухайн хоёр бөхийн барилдаан удааширсан тохиолдолд давхар шуудагдсан барьцнаас барилдуулах аж. Энэ барьцаас хаялцаагүй тохиолдолд хэнийх нь талаар барилдахыг шодон, давхар шуудагны барьц олгох /учраа бөх нь ямар нэгэн барьц авахгүй/-оор болжээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард Бөхийн өргөөнд долоон барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Эхний барилдаан нь ирэх ням гаригт Ардчилсан намын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох юм байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

монгол - 202.21.117.342019-04-02 06:48:16

Эх орондоо гавъяа байгуулаагүй энэ махан поолоойнуудыг түрүүллээ гэхэд нутгийн зөвлөл нэртэй хүмүүс байр машин бэлэглээд сүйд болдог. Харин тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгайд ирж байгаа тамирчддаа төр засаг нь хүн ичмээр хэдхэн цаас өгөөд л болоо. Улс орон ард түмнээ шулж хураасан багтааж ядсан тэр их мөнгөө тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргах хүмүүст зарцуулж баймаар юм.Тэр хүмүүсийн ярьдаг гол уриа ардчилал, хүний эрх, хувийн өмч гэж их хуцнаа.Тийм хүмүүс л өнөөдрийн энэ шудрага бусын хонгил гээчийн хөрс суурь болж авилгал хээл хахуулийг цэцэглүүлж улс орныг мөхөл рүү чиглүүлж байгаа юм

Зочин - 202.9.42.2192019-04-01 17:45:18

Манай бөхчүүд гараараа газар тулах буюу 4 хөллөчихөөд унадаггүй.Энийг унасанд тооцдог болгох хэрэгтэй.

Зочин - 202.9.42.2192019-04-01 17:45:18

Манай бөхчүүд гараараа газар тулах буюу 4 хөллөчихөөд унадаггүй.Энийг унасанд тооцдог болгох хэрэгтэй.