"Tokyo 2020" зуны олимпийн наадмын бамбарыг танилцууллаа

Ирэх онд болох "Токио 2020" зуны олимпийн бамбарыг өнөөдөр Токио хотноо танилцууллаа. 

Японы Үндэсний олимпын хорооны мэдээлснээр бамбарын 30 хувийг нь хөнгөн цагаанаар хийсэн ба 71 см урттай, 1.2 кг жинтэй. Уг бамбарыг Япон улсын бэлгэ тэмдэг болсон сакура модны цэцгийн хэлбэрээс санаа аван бүтээсэн ба асаах үед дэлбээ бүрээс гал бадран нийлэх аж.

Бамбарыг хийхдээ 2011 онд болсон газар хөдлөлт, цунамид өртсөн хүмүүсийг байрлуулах түр орон сууц барихад ашигласан боловсруулсан хөнгөн цагаанаас авч оруулжээ. Энэ нь 2011 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болсон байгалийн гамшигт өртсөн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх, бүс нутгийг сэргээн босгох ажлыг дэмжих зорилготой аж.

Олимпын бамбарыг ирэх оны гуравдугаар сарын 11-нд асаах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд бамбарын буухиа гуравдугаар сарын 26-нд Фүкүшима мужаас эхлэх юм байна. 

Бамбарыг зохион бүтээсэн дизайнер Токүжин Ёшиока “Гамшгийн дараа Иватэ мужийн хүүхдүүд сакура цэцэг зурсан байсан нь надад их сэтгэгдэл төрүүлсэн учраас би тэдний зургаас санаа авч бамбарын загварыг гаргасан” хэмээн ярьжээ. Бамбарыг танилцуулах ёслолд олимпийн гурван удаагийн аварга, жудочин Тадахиро Номуро оролцсон байна.

"Токио 2020" зуны олимпийн наадмын медалиудыг мөн электроникийн хаягдал материалыг дахин боловсруулж хийж байгаа юм.

Related imageImage result for tokyo 2020  torch

Сэтгэгдэл бичих