Өнөөдөр нил ягаан өдөр буюу Purple day

Дэлхий нийтээр 3 сарын 26-ны өдрийг Purple day буюу нил ягаан өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн билээ.

Нил ягаан өдөр нь эпилепси буюу унаж татах өвчтэй хүмүүст чиглэсэн уг өвчний тухай ойлголтыг иргэдэд өгөх нөлөөллийн өдөр болгон нил ягаан хувцсаар ижилсэж уг өвчний ойлголтыг түгээх өдөр юм.

Нил ягаан өнгийн өдөрлөгийг Cassidy Megan нэртэй 9 настай охин санаачилсан ба 2008 оны 3-р сарын 26-ны өдөр Нил ягаан өнгийн өдрийн анхны арга хэмжээ болсон билээ.

2009 онд  Анита Кауфманн сан, Нова Скот  эпилепсийн холбоо нь Нил ягаан өнгийн өдрийг олон улсын хэмжээнд эхлүүлж, дэлхий даяар олон тооны байгууллага, сургууль, бизнес, улс төрч, алдартнуудын оролцоог нэмэгдүүлжээ.
 

Сэтгэгдэл бичих