Их аварга Хакухо 42 дахь түрүүгээ авлаа

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өнөөдөр өндөрлөж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал түрүүлж, Японы эзэн хааны цомыг 42 дахь удаагаа өргөлөө.

Ингээд болоогүй Хэсей он цаг тооллын сүүлчийн башёд түрүүлсэн түүхэн үйл явдлын эзэн болж байна. Хакүхо аварга энэ өдөр нутаг нэгт Какүрюү М.Ананд ёкозүнаг давсан юм. Башёгийн 15 дахь өдөр сэкиваке Такакэйшёо Гүрж озеки Точиношиныг давснаар озеки цол хүртэх нь тодорхой болсон бол эсрэгээрээ Точиношин 7:8 даваатай болж, арслан цолоо хураалгахаар болов.

Энэ тэмцээнд монгол сүмоч Ичиножёо А.Ичинноров маань башёгийн сүүлийн өдөр хүртэл түрүү бөхийн өрсөлдөөнд бичигдсэн. Харин өнгөрсөн башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил маань 10 унаж амжилт тааруу өндөрлүүлж байна.

Сэтгэгдэл бичих