Мозамбикт хар салхины улмаас 293 хүн амиа алдаад байна


Энэ нь эцсийн тоо биш гэдгийг эрх баригчид мэдээлжээ.

Халуун орны “Идай” гэдэг хар салхинд  (агаарын бага даралтын үед үүссэн агаарын хуйлраа) улмаас 293-аас цөөнгүй хүн амь үрэгдсэнийг Мозамбикийн ерөнхий сайд Карлос Агостиньо Росарио мэдээлжээ. Синьхуа агентлаг ингэж уламжилсан байна. 


Энэ нь эцсийн тоо биш гэж засгийн газрын тэргүүн хэлжээ.  Байгалийн гамшигт 345 мянга орчим хүн өртсөн бөгөөд  олон хүн орох оронгүй болж, зарим нутагт хөдөө аж ахуйн суулгац устсан учир үнэхээрийн сүйтгэлт  шинжтэй байсан юм гэж тэр тэмдэглэжээ.  Хэлмэгдсэн хүмүүст хоол унд, эм бэлдмэл хүрэлцэхгүй байгаа учир, эрх баригчид бусад орноос тусламж эрсэн байна.


Байгалийн гамшиг гуравдугаар сарын 15-нд Мозамбикийн төв хэсэгт болжээ.  Хар  салхи  тус орны хоёр дахь том хот – Бейра хотын 90%-ийг эвдэж сүйтгэсэн байна. 15 мянган иргэн гадаад ертөнцөөс таслагдаад байгааг мэдээлсэн бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа ажээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих