Гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн дээд амжилтыг нэг дор гурван удаа шинэчлэн тогтоолоо

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хүчний гурван төрөлтийн УАШТ Спортын төв ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд "Рио-2016" паралимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, Дэлхийн цомын аварга, Азийн наадам, Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд оролцож, нутгийн дэвжээнд дэлхийн дээд амжилтыг гурвантаа шинэчлэн тогтоолоо. Э.Содномпилжээ эхний оролтоор 242 кг шахаж, дараа нь 247, 252 кг-ыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг шинэнчилсэн юм. Үүнээс өмнөх дэлхийн дээд амжилтыг Э.Содномпилжээ 243 кг-ыг шахсан амжилтаар эзэмшиж байв. Тэрбээр энэ тэмцээний сүүлчийн оролтоор 255 кг-ыг амжилттай шахсанаар улсын аварга болоод зогсохгүй Дэлхийн дээд амжилтыг ойрын жилд эвдэхээргүй болгож байна. Түүнийг МПНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга дасгалжуулж байгаа билээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

unshigch - 31.164.60.872019-03-21 23:24:51

Tand ich bayarlalaa. bi tanaar mash ich baharhaj baina. ulam ich amjilt hysie