Мессигийн ээлжит хет трикийн ачаар “Барселон” “Бетис”-ийг бут ниргэв


Испанийн Ла лигийн 28 дахь тойргийн тоглолтууд өчигдөр боллоо. “Барселон” “Бетис”-ийг талбай дээр нь 4:1-ээр бутниргэн дараалсан тав дахь хожлоо авлаа. Тус тоглолтод Месси гурван удаа гоолдож ээлжит хет трикээ хийсэн бол Суарес нэг бөмбөг оруулжээ.

Эрнесто Валвердегийн дасгалжуулж буй “Барселон” Ла лигт 66 оноотойгоор итгэлтэй тэргүүлж, хоёрт яваа “Атлетико”-гоос 10, гуравт бичигдэж буй Мадридын “Реал”-аас 12 оноогоор тасраад байна.

Харин хожигдсон “Бетис” 39 оноотойгоор наймдугаар байр руу ухарсан ажээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих