Эмэгтэй боксчид Казахстаны ОУТ-ээс 4 хүрэл медаль хүртжээ

 Казахстаны Астана хотноо 2019 оны  гуравдугаар сарын 11-16-нд зохион байгуулсан Казахстан Улсын гавъяат тамирчин Олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгөн медальт Марина Вольновогийн нэрэмжит “А” зэрэглэлийн олон Улсын тэмцээнд Монголын үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид амжилттай оролцож 4 хүрэл медаль хүртлээ.


Тус тэмцээнд Монгол, Узбекистан, Украин, Казахстан зэрэг улсын шигшээ багын 90 гаруй тамирчид оролцсон байна. Манай баг тамирчдаас 48 кг-д Б.Мөнгөнсаран, 51 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун, 64 кг-д У.Шинэцэцэг нар хүрэл медаль хүртлээ. Энэ тэмцээний 60 кг-д өрсөлдсөн М.Намуун шилдэг техниктэй боксчингоор шалгарч тусгай шагнал, цомоор шагнуулав.


Хоёр орны биеийн тамир, спортын салбарын хамтын ажиллагааны хүрээнд уг тэмцээн эхлэхээс өмнө буюу 3 дугаар сарын 1-10-нд Астана хотод олон улсын хамтарсан бэлтгэл хийж бэлтгэлээ базаажээ.

Сэтгэгдэл бичих