Чопперчидын Мото парад маргааш болно

Монголын Чопперчин ахан дүүсийн холбооноос гуравдугаар сарын 17-ны өдөр эр цэргийн баярын хүндэтгэлийн Мото парад зохион байгуулахаар болжээ. Тус парадыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн замын цагдаагийн газрын зөвшөөрөлтэйгөөр хамтран зохион байгуулж байгаа аж. Цуваа ням гаригийн өглөөний 10.00 цагт Киокушу тауэрээс хөдөлж, Сүхбаатарын талбай хүртэл явах юм байна.

Сэтгэгдэл бичих