Бадархундага нуураас авсан 279 мөнгөн аягыг улсын орлого болгожээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр, Бадархундага нуураас өнгөрсөн оны есдүгээр сард Д, Т нарын гурван хүн 279 ширхэг мөнгөн аяга гарган авсан хэрэг гарсан.

Тэд нутгийн иргэд рүү “ТОЗ-8” маркийн галт зэвсгээр буудаж бэртээн, эрүүл мэндэд нь хохирол учруулж, гар утас, гэрэл зургийн аппарат, “Toyota Land Cruiser-200” маркийн автомашин зэрэг эд зүйлсийг нь авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хэлэлцэж, Ц.Даваабатад гурван жил найман сар хорих ял оноож, хэрэг гарах үед түүнтэй хамт байсан хоёр холбогдогчийн үйлдлийг прокурор хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүхээс тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан усанд шумбагчийн хувцас, тусгай хэрэгслийг “Этүгэн” сургуулийн харьяа Усан спортын сургалтын төвд буцааж өгөх шийдэр гаргаж, Бадархундага нуураас гаргаж авсан 279 ширхэг мөнгөн аягыг улсын орлого болгожээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Tod - 202.179.22.1902019-03-17 14:55:56

Eu we duudaad berteegeed deeremdeed ham hereg hiigeed erdoo 3.6 jil gej uu

ох - 66.181.178.542019-03-16 13:10:49

орон нутгийн музейд өгөх