Никель Ганбаа хар тамхины хэргээр шалгагдаж байна

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч Никель Ганбаа буюу Г.Дашням хар тамхины хэргээр шалгагдаж байна. Тодруулбал, энэ сарын 13-ны оройн 19:00 цагийн орчимд хүүхдийн 100-р дэлгүүрийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркын автомашинтай Г.Дашням нарын гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй тохиолдол илэрсэн байна.

Шалгалтаар сэжигтнүүдийн автомашинаас хар тамхи илрүүлж, нотлох баримтаар хавсарган авчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 гр орчим мансууруулах төрлийн бодис илэрсэн байна. Сэжигтнүүдээс биологийн дээж авч шинжилгээнд өгсөн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Сэтгэгдэл бичих