НҮБ: Уур амьсгалын өөрчлөлтөөс болж олон сая хүнд аюул нүүрлэж байна


Арктикийн мөс хайлснаас болоод бүр 30 жилийн дараа гадаад далайн усны түвшин өргөгдөж болох юм гэж шинжээчид үзэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод Африк, Ази, Ойрхи Дорнодын олон сая хүн цаг бусаар хорвоог орхих аюул нүүрлэж байна. НҮБ-ын илтгэлд ингэж өгүүлжээ.

Хэрвээ Парисын уур амьсгалын хэлэлцээрт заасан зорилгод хүрэхгүй бол,  удахгүй дэлхийн нийтийн шинжтэй дулаарлын үр дагавар улам мэдэгдэм болно гэсэн дүгнэлтийг дэлхийн 70 орны шинжээчид хийсэн байна. Тухайлбал, ундны ус бохирдох түвшин ихсэж,  бактерийн  антибиотикт тэсвэртэй   байдал  нэмэгдэнэ гэж таамаглаж байна. Экологийн байдал муудсанаас болоод манай гарагийн хэд хэдэн  бүс нутгийн хөрсний үржил шим бас  буурна. 

2050 он гэхэд Арктикт  дундаж температур 3-5 градусаар дээшилж болох бөгөөд ингэснээр мөс бүрэн хайлж, дэлхийн гадаад далайн усны түвшин дээшилнэ гэж илтгэлд өгүүлжээ. 

2015 онд Парисын хэлэлцээрт 194 улс гарын үсэг зурсан юм. Уг хэлэлцээрийн дагуу, улс орнууд 2100 он гэхэд манай гарагийн температурыг хоёр градусаас илүүгээр нэмэгдүүлэхгүйн тулд хаягдлыг бууруулах арга хэмжээ авах ёстой юм. 


С.Инда

Сэтгэгдэл бичих