Л.Өнөболд Екатеринбургийн их дуулгаас Алтан медаль хүртлээ

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) чансаа өндөртэй Екатеринбургийн их дуулга тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. Уг тэмцээн 47 орны дэлхийн шилдэг 358 жүдоч оролцож байгаа юм. Манай улсаас хашир туршлагатай болон шинэ залуу 20 жүдоч оролцож байгаагаас өнөөдөр тэмцээний эхний өдөр зургаан бөх барилдлаа. Тэмцээний хуваарь болон өнөөдөр барилдсан манай бөхчүүдийн оноолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 


Эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан Л.Өнөболд аваргын алтан медалийн эзэн боллоо. Энэ жил 21 настай түүний анхны их дуулга тэмцээний Алтан медаль "булган сүүлтэй" байг ээ. Л.Өнөболд 2017 онд 21 хүртэлх насны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн түүнчлэн хоёр жил дараалан насанд хүрэгчдийн МУАШ-ээс хүрэл медаль хүртээд байгаа юм. 


Хагас шигшээ барилдаанд ОХУ-ын Яшуев Ислам дүрмийн бус хориотой үйлдэл гарган хасагдсанаар манай бөх Алтан медалийн төлөө орой барилдах эрхтэй боллоо. Яшуев Исламын хувьд 3108 оноотойгоор жиндээ дэлхийн чансааны 12-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг тамирчин юм

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн алтан медалийн төлөө Японы Ошима Юуматай барилдан торгуулиар цэвэр яллаа. Л.Өнөболдод ялагдсан Ошима Юума нь өнгөрсөн жил бүх Японы аваргад түрүүлсэн шилдэг залуу жүдоч юм. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Bataa - 101.235.52.612019-03-16 12:55:01

Өнөболд угаасаа Монголийн жүдогийн 60 кг-ийн ирээдүй ! Ялан дийлэх гэсэн асар их хүч эрмэлзэлтэй . Ерн хараад байхад Өнөболд шиг ийм характертэй хүүхдүүд ирээдүйд асар их юм дуулгадаг . Ерн ямарч барилдаанд тэр тусмаа олон улсийн ийм тэмцээнд азаар ялна гэж одоо цагт байхаа болисоон атаархагчидаа ! Тэр тусмаа жүдод бэлтгэл жааханл муу хийсэн бол Японий шилдэг аваргийг европийн юмуу африкийн сурөггүй ороний тамирчин гарч ирээдл цэвэр савна . жүдо ингэжл даяарчлагдаад бгаа спортдоо . Өнөболдод амжилт хүсие . дэлхий олимпийн дэвжээ хүлээж байгаа !?

d - 202.9.42.362019-03-16 12:53:04

jun az baihav sain baina

d - 202.9.42.362019-03-16 12:53:04

jun az baihav sain baina

d - 202.9.42.362019-03-16 12:53:04

jun az baihav sain baina

d - 202.9.42.362019-03-16 12:53:04

jun az baihav sain baina

d - 202.9.42.362019-03-16 12:53:04

jun az baihav sain baina

d - 59.153.113.622019-03-16 12:12:56

azaar gej hutsaad baihiin baritsaa zuv avch sejuulj torguulj uhaantai barildsan shuu harin

ааааахххх - 202.131.243.1902019-03-16 11:44:29

Дэлдэн чихтэй, том хамартай ямар хаашаа янзын нөхөр вэ, за тэр гаднах төрх ч яахав, сайн барилдаж байвал болоошдээ, хихих, сорри

zochin - 202.9.43.1212019-03-16 11:19:01

mundag zaluudaa byar hurgyi amjilt

Зочин - 66.181.183.112019-03-16 10:46:56

Азтай л байлаа, чадлаараа туруулсэн уу гэвэл угуй талдаа л даа

Иргэн - 150.129.142.2512019-03-16 10:08:14

Энэ залуу чинь харин барилдчихаж мэдмээр залуу бна лээ. Лав л хүлээгээд зогсоод байхгүй. Жудод хэн өрсөнө тэр ялна гэдгийг мэдсэн бөх шиг санагдсан. Ингэж барилдаад зарим үед унасан ч яахав. Амжилт залуу минь