Явуугийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Дорнын их яруу найрагч, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Явуухулан найрагчийн шавь нар болон Монголын утга зохиолын үе үеийн төлөөлөл болсон уран бүтээлчид өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг дахь Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн дэх их найрагчийн хөшөөнд цэцэг өргөж  хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Явуугийн намтар, уран бүтээл, ажил амьдралын талаар халуун дотно дурсамж өрнүүлж, шүлэг найргийн дээжээ өргөжээ. 

Явуугийн өдрийг 1983 он буюу их найрагчийн тэнгэрт хальсны дараа жилээс түүний шавь нар болох Ж.Саруулбуян, Г.Мэнд-Ооёо, Л.Мягмарсүрэн, Ү.Хүрэлбаатар тэргүүтэй уран бүтээлчид санаачлан тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Энэ өдрийг Явуухулан найрагчийн тухай дурсамж, дурдатгал дэлгэж, шүлэг найргийн уншлага зохион байгуулах, уншигч, зохиолчдын уулзалт хийх зэргээр тэмдэглэн өнгөрүүлж заншжээ. 

Явуугийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Явуугийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Явуугийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ


Сэтгэгдэл бичих