Шинэ Зеландад алан хядагч 27 лалын шашинтныг буудан алжээ


Шинэ Зеландын Крайстчерч хотын лалын шашинтны хоёр сүмд дуулга, хар нүдний шил, цэргийн хүрэм бүхий хэт баруун үзэлтэй Австралийн цагаан арьстай эрэгтэй гал нээн 27 хүний аминд хүрсэн тухай “New Zealand Herald” сонин уламжиллаа.

Алан хядагч этгээд өөрийнхөө “Facebook хуудсандаа лалын шашныг үзэн ядах болсон шалтгааныхаа тухай 37 хуудас бүхий тунхаглалаа нийтэлсэн бөгөөд Крайстчерч хотын захын дүүрэг болох Линвуд дэх 300 гаруй хүн цугларсан лалын сүмд үйлдсэн террорист ажиллагаагаа шууд сурвалжилж байжээ.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн террорист ажиллагаанд амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлэхдээ тус улсын хамгийн хар өдрийн нэг болсныг цохон тэмдэглэсэн байна.

28 настай алан хядагч Брентон Таррантыг Шинэ Зеландын цагдаа нар баривчилжээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих